Дижитал бизнесийг загварчлах -

UX UI ДИЗАЙН АГЕНТЛАГ

Бид хэрэглэгчид болон хөгжүүлэгчдийн таашаалд нийцсэн мэргэжлийн UI/UX дизайныг бүтээнэ.

БИД ДАРААХ ҮЙЛЧИЛГЭЭГ 
САНАЛ БОЛГОЖ БАЙНА

Service - UX, UI design
UX, UI Дизайн

Вэб сайт, гар утасны аппликейшн болон бүхий л төрлийн дижитал бүтээгдэхүүний загварыг хэрэглэгчид ээлтэй, хүртээмжтэй, хэрэглэхэд хялбар шийдлээр боловсруулна.

Service - UX audit
UX Аудит

Одоо ашиглаж байгаа дижитал бүтээгдэхүүний ажиллагааг богино хугацаанд үнэлж, цаашдын хөгжүүлэлтийн стратегийг тодорхойлох боломжийг олгоно.

Service - UX consultancy
UX Зөвлөгөө

Таны бизнесийн онцлог, дотоод нөөц зэрэгт тохирсон бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх оновчтой дижитал шийдэл, туршлагыг зөвлөнө.

Service - Website
Веб сайт

Вэб сайт бүр өөрийн гэсэн үндсэн үүрэгтэй ба түүнд зориулсан ажиллагаа, харагдах байдлыг цогцоор нь загварчилж, хөгжүүлнэ.

 Service - Application
Аппликейшн

Хэрэглэгч төвтэй аргачлалын дагуу хялбар хэрэглэгдэх, хүртээмжтэй аппликейшний дизайныг төлөвлөж, хөгжүүлнэ.

Service - MVP development
MVP хөгжүүлэлт

Зах зээл дээр туршигдах, хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах дижитал бизнесийн анхны хувилбарыг төлөвлөж, хөгжүүлнэ.

Service - SaaS design
SaaS дизайн

SaaS бүтээгдэхүүн нь програм хангамжаар дамжуулан үйлчилгээ үзүүлэх дижитал бизнесийн цогц шийдэл бөгөөд бид бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх UI/UX ийг төлөвлөнө.

Яагаад .UXDESIGN агентлаг гэж?
Манай өндөр ур чадвартай UI/UX-ийн баг хамт олон хэрэглэгчид болон хөгжүүлэгчдийн таашаалд нийцсэн мэргэжлийн дизайныг бүтээнэ.
Мэдээлэл авах
UX design
UX design, e-commerce, website
uxdesign - mobile applicationuxdesign - gamification
uxdesign - application
uxdesign - MVP
uxdesign - MVP development
uxdesign - website

Түгээмэл асуултууд

UX, UI дизайн гэж юу вэ?
UX гэдэг нь user experience гэсэн үгийн товчлол бөгөөд хэрэглэгчийн туршлага гэж орчуулагдах нь элбэг байдаг. UX нь веб сайт, гар утасны аппликейшн зэрэг систем бүхий цахим төхөөрөмжтэй харилцаж байгаа хэрэглэгчийн бүхий л мэдрэмж, хариу үйлдэл зэргийг авч үздэг.
UI нь user interface гэсэн үгийн товчлол бөгөөд хэрэглэгчийн харилцаж байгаа бодит элемэнтүүдийн харагдах байдал, загвар, гоо зүй зэргийг авч үздэг.
UX дизайн яагаад чухал вэ?
Маш сайн UX дизайн бүхий вэб сайт нь та болон танай компанийн ажилтнаас хамаарахгүйгээр хэрэглэгчтэй харилцаж, мэдээлэл өгч, борлуулалт хийж чаддаг. Маш олон компаниудын вэб сайт ямар ч хэрэглээ байхгүй, захирлын мэндчилгээ, хуучирсан мэдээлэл зэрэг хэрэггүй хэсгүүдээр дүүрсэн байдаг. Энэ нь тухайн вэб сайт UX дизайны үндсэн ойлголт, арга техникийг огт хэрэглээгүй, зөвхөн бэлэн загвар нэтээс худалдаж авч ашигласан, эсвэл мэргэжлийн бус хүнээр хийлгэсэнтэй холбоотой байдаг.
Танайхаар вэб сайт хийлгэх боломжтой юу?
Мэдээж боломжтой. Вэб сайтын хувьд зорилгоосоо хамаараад маш олон төрөл байдаг. Хамгийн түгээмэл ашиглагддаг нь бизнес вэб сайт буюу танилцуулга веб сайт байдаг. Харин сүүлийн үед e-commerce буюу онлайн худалдааны вэб сайтыг бизнесүүд түлхүү ашиглах сонирхолтой болсон. Манай агентлагийн хувьд аль ч төрлийн вэб сайтын дизайныг зөвхөн таны болон таны зорилтот хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад үндэслэн гаргаж, хөгжүүлэлтийг гүйцэтгэнэ.
Гар утасны аппликейшн хийлгэх боломжтой юу?
Мөн адил боломжтой. Манай агентлаг нь UI/UX дизайн болон хөгжүүлэлтийн туршлагатай багийг бүрдүүлж төслийг гүйцэтгэдэг тул та бидэнд хандаж төслийн талаар дэлгэрэнгүй ярилцаж болно.
UX стратеги, UX зөвлөх үйлчилгээнүүд ямар ач холбогдолтой вэ?
Мэргэжлийн UI/UX дизайн агентлагийн хувьд аливаа дижитал бүтээгдэхүүний загварыг гаргахдаа зорилтот хэрэглэгчийн хэрэгцээ, туршлага зэргийг судалж, түүнд үндэслэл болгон бүтээгдэхүүний стратеги болон дизайныг төлөвлөдөг. Үүний зэрэгцээ таны бизнесийн зорилго, модель, нөөц, чадамж зэргийг хамтад нь судалж тухайн цаг хугацаанд нийцэх хувилбарыг хөгжүүлэхийг чухалчилдаг. Тиймээс мэргэжлийн UI/UX дизайн агентлагтай хамтарч ажиллах нь судалгаа, төлөвлөгөө, гүйцэтгэл, зөвлөгөө зэрэг олон үйлчилгээг нэг дор авах боломжийг олгодог.
Хамтран ажиллах процесс ямар дараалалтай байдаг вэ?
Манай UXDESIGN агентлагтай харилцагч холбогдох үеэс төслийн процесс эхэлдэг. Манайд хандсан харилцагч бүртэй холбогдох, хэрэгцээ шаардлагыг сонсох, ойлгох процесс өрнөдөг. Үргэлжлээд гүйцэтгэх ажил, хугацаа зэргийг төлөвлөж гэрээ байгуулна. Гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөр төлөгдмөгц төлөвлөгөөний дагуу ажлууд эхлэнэ. Ерөнхий процесс дарааллын хувьд (1) Ойлгох, (2) Судлах, (3) Тодорхойлох, (4) Төлөвлөх, (5) Загварчлах, (6) Нэвтрүүлэх гэсэн дараалалтай байдаг. Үе шат тус бүрд мэргэжлийн арга техникүүдийг ашиглаж, ажлуудаа гүйцэтгэж, захиалагч талдаа тайлагнадаг. Төсөл үргэлжлэх хугацаанд харилцагчтай байнгын хамтарч ажиллах, төслийн явцыг мэдээлэх зэргээр төслийн менежмэнтийг удирддаг.
Төсөл гүйцэтгэх хугацаа хэр удаан үргэлжилдэг вэ?
Гүйцэтгэх хугацаа нь тухайн төслийн шаардлага, хийгдэх ажлын цар хүрээ зэргээс хамаараад харилцан адилгүй байдаг. Жишээлбэл энгийн танилцуулга вэб сайт хийх төслийн хувьд гүйцэтгэх хугацаа нь хэдэн өдрөөр хэмжигдэж болно. Илүү өргөн цар хүрээтэй төслийн хувьд гүйцэтгэх хугацаа нь хэдэн сараар хэмжигдэж болно. Бидний хувьд гэрээний шатанд гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг хугацааны хамт баталж, түүнийхээ дагуу гүйцэтгэлээ хийдэг.
Захиалагч өөрөө төслийн процесст оролцох уу?
Төслийн бүхий л шатанд захиалагчийн оролцоо маш чухал байдаг. Тиймээс бид төслийн менежментэд захиалагчийн оролцоог хангах, хамтран ажиллах соёлыг эрхэмлэдэг.
Одоо ашиглаж байгаа вэб сайтын дизайныг өөрчлөх үйлчилгээ авч болох уу?
Мэргэжлийн UI/UX дизайн агентлагийн хувьд бид вэб сайт төдийгүй гар утасны апп зэрэг бусад дижитал интерфэйсийг дахин загварчлах буюу redesign үйлчилгээг үзүүлдэг. Мөн бид таны ашиглаж байгаа дижитал бүтээгдэхүүн дээр UX аудит, UI дизайны үнэлгээ өгөх, шаардлагатай зөвлөгөө өгөх зэрэг мэргэжлийн үйлчилгээг үзүүлдэг.
Кодын хөгжүүлэлтийг зөвхөн танай багаар хийлгэх ёстой байдаг уу?
Энэ нь харилцагчийн хүсэлтээс шалтгаална. Манай хөгжүүлэлтийн багийн хувьд олон жилийн дадлага туршлагатай тул кодын хөгжүүлэлтийг гүйцэтгэх бүрэн боломжтой. Хэрэв та хүсвэл өөрийн хамтарч ажилладаг эсхүл дотоод хөгжүүлэлтийн багаар манай гаргасан дизайныг хөгжүүлэх боломжтой. Бидний гүйцэтгэсэн дизайн, материалууд нь код хөгжүүлэгчийн шаардлагад бүрэн нийцсэн байдаг.